СЭРГЭЛЭН СУМЫН НУТАГТ ОРЖ ИРСЭН БААВГАЙГ БАЙГАЛЬД БУЦААН ТАВЬЖЭЭ

Сэргэлэн суманд Хүрэн баавгай орж ирсэн мэдээллийн дагуу Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газар, Амьтан асралт мэргэжлийн байгууллага, тус сумын малчид, иргэдтэй хамтран ажиллаж , Хүрэн баавгайг нойрсуулан зориулалтын торонд ачиж, Хан Хэнтийн нурууны Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байгальд нь буцаан тавьж иргэдийн аюулгүй байдлыг хангалаа.