СЭРГЭЛЭН СУМЫН НД-ЫН БАЙЦААГЧИЙН 2018 ОНЫ 
 АЖЛЫН ТАЙЛАН  

НЭГ. СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ  АЖИЛД ОРОЛЦСОН ТАЛААР: 

1,3,4,5-р багуудын  Багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцон НД-ын шинэчилсэн хууль, журмын  талаар 350 иргэнд танилцуулга мэдээлэл хийн ажилласан. 
Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг суратлчах өдөрлөгийг Сэргэлэн суманд 2018 оны 4,9-р сард  зохион байгуулсан.
Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд ЗДТГазрын мэргэжилтэнүүд, 5-н багийн Засаг дарга иргэдийн төлөөлөл, сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон ажил олгогчийн төлөөлөл /Мөнхийн Баян гал ХХК, Монгол агро рейскаль ХХК, Мак ХХК-ний/ оролцсон. Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт  5 багийн 90 гаруй  иргэн хамрагдаснаар Нийгмийн даатгалын талаар мэдээлэлэл авахаар 69 иргэн буюу 81,6 хувийг , Сайн дурын даатгалын гэрээ, шимтгэл төлөхөөр 8 иргэн буюу 8,3 хувийг , эрүүл мэндийн даатгалд хамрагдах 20 иргэн буюу 25,0 хувийг, тэтгэвэр тэтгэмж тогтоолт олголтын олголтын талаарх мэдээлэл зөвлөгөө авахаар 9  иргэн буюу 10 хувийг тус тус эзлэж байлаа.


ЭМТөвтэй хамтран “Элэг бүтэн монгол хөтөлбөр”-ийн хүрээнд 5 багийн 68 малчин өрхийн 18-45 насын 180 иргэнийг хамруулан ЭМДаатгалд хамруулсан.

2018 онд шинээр батлагдах хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай сумын хөдөлмөрийн насны 309 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн судалгааг багийн дарга нартай хамтран гарган ажилласан жилийн тухай үнэн зөв мэдээллийн сан бүрдүүлэн ажилласан.
2018 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг батлуулан ажилласан. Нийгмийн Халамжийн “Хоол хүнс тэжээлийн “- хамрагдсан 5 багийн 32 өрхийн хөдөлмөрийн насны 96 иргэний судалгааг гарган эрүүл мэндийн даатгалыг төрөөс харицахаар дэвтэрт бичилт хийн баталгаажуулсан. Дээрх 70 гаруй зорилтот бүлгийн иргэдэд Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах сургалтыг зохион байгуулж гарын авлага материалыг тараасан. 


ХОЁР. ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТАЛААР:
Оны эхнээс 231 өндөр насны тэтгэвэр авагч байснаас 19 тэтгэвэр авагч шинээр нэмэгдснээс малчин даатгуулагчаар 8 иргэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгож   5 иргэн нас барж  нийт 245 өндөр насны тэтгэвэр авагч байна. Тэтгэврийн даатгалын сангаас эхний 10 сарын  байдлаар 750,0  сая төгрөгийн тэтгэврийг олгоод байна.

Тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн-27, шинээр нэмэгдсэн 4 иргэн нийт 31 иргэнд 95,0 сая, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч -16 шинээр нэмэгдсэн 1, зогсоогдсон 3 нийт 14 иргэнд 29,5 сая төгрөгийн  тэтгэвэрийг олгосон. 

ГУРАВ. ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТАЛААР:

Анхан шатны бүртгэлийг бүрэн хөтөлж  ХЧТА-ны листыг  17 иргэнд 1,6 сая төгрөг,  ЖА-ны листыг 14 иргэнд 16,8 сая  төгрөг, оршуулгын тэтгэмж 7 иргэнд 7,0 сая  төгрөгийг тэтгэмжийн даатгалын сангаас олгосон. 

ДӨРӨВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТАЛААР:

Багуудын  иргэдийн нийтийн хурал, нээлттэй хаалганы өдөрлөгт тогтмол оролцон тус сангийн талаарх мэдээллийг хүргэн гарын авлага материалаар ханган ажилласан. 
Эрүүл мэндийн даатгалын сангийн  орлогын төлөвлөгөөг сараар хуваарилан 2018 онд эрүүл мэндийн даатгалд 276  иргэнийг хамруулж 8,7 сая төгрөг төвлөрүүлэхээс 10-р сарын байдлаар байдлаар 261 иргэнийг хамруулж  8,7  сая төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн.

ТАВ. АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТАЛААР: 

Ажлаас халагдсан  8 иргэний хувийн хэргийг бүрдүүлэн ажилгүйдлийн тэтгэмжийн бодолт хийн хянуулан ажилгүйдлийн даатгалын сангаас 8 иргэнд 11,0 сая төгрөгийн  тэтгэмжийг тус олгосон байна. 

ЗУРГАА. АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГЫН  ШИМТГЭЛИЙН ОРЛОГЫН ТАЛААР: 

Тус сумын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг   14 ажил олгогчтой НДШ-ийн тооцоо хийн өр авлагыг тооцон баталгаажуулан тайланг хугацаанд нь хүргүүлсэн. 
Шимтгэлийн орлогын төлөвлөгөөг сараар хуваарилан 2018 онд 159,5 сая төгрөгийн шимтгэлийг төвлөрүүлэхээс 10-р сарын  байдлаар 14 аж ахуй нэгжийн 203  даатгуулагчийн 188,9   сая төгрөгийг төвлөрүүлсэн. 

ДОЛОО: САЙН ДУРЫН ШИМТГЭЛИЙН ОРЛОГЫН ТАЛААР: 

Мөн нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, 2018 онд шинээр батлагдагдсан хэрэгжиж буй хуулийн талаарх мэдээлэл, сайн дурын даатгалын ач холбогдлыг ойлгуулах үүднээс 2  багийн иргэдийн нийтийн хурал, өдөрлөгт  мэдээлэл, сурталчилгаа  хийн ажилласан. 
2018 онд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч 150 иргэнийг сайн дурын даатгалд хамруулахаас 10-р сарын  байдлаар 140  иргэнийг хамруулж 25,5  сая төгрөгийн шимтгэлийн төвлөрүүлэн СДДаатгуулагч бүртэй гэрээ  байгуулан нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн баталгаажуулсан.


НАЙМ. ОРОН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТАЛААР:

13  ажил олгогчийн  даатгуулагчийн Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилтийг тулган шалгаж сар бүр баталгаажуулж хэвшсэн.
Аймагт бүртгэлгүй боловч сум орон нутагт  үйл ажиллагаа явуулж байгаа 33 аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг шинэчлэн гаргасан. 
2018 онд шинээр байгуулагдсан Баянзүрх ээж хоршоог бүртгэн НДШ-ийг төлүүлж байна.   
Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй УБ хотын бүртгэлтэй Мөнхийн Баян гал ХХК, Тэнүүн гэрэл ХХК-ийг орон нутгийн бүртгэлтэй болгох, татвар, ажилчдын нийгмийн даатгалыг орон нутагт төвлөрүүлэх тухай аймгийн Татварын хэлтсийн хамтарсан албан тоотыг компаний харьяа газар луу, хүргүүлэн  захирал удирдлагуудтай энэ талаар харилцан ярилцаж хариуг ирүүлэхийг мэдэгдсэн. 

ЕС. ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ДОТООД ХЯНАЛТЫН ТАЛААР:

Сумын ажил олгогчдын дарга /эрхлэгчид/, нягтлан бодогч нарт “Нийгмийн даатгалын  тухай”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын  тухай” хуулийн талаар, түүнийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа зөрчил дутагдлууд, арилгах арга замууд, сэдэвт сургалтыг хийж, иргэд даатгуулагчидтай  уулзалт ярилцлага зохион байгуулж, Сумын Засаг даргын зүгээс Нийгмийн хариуцлагын гэрээг байгуулахдаа ААНБ нь НДШ-ийн өртэй эсэх, ажиллагсдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулсан байдал зэргийг харгалзан гэрээг байгуулж байх талаар санал бодлоо солилцсон. Тус онд 3 байгууллагад /Жаран дөлгөөн, Байгаль ээж, СЭЖД, Гүн зэгэстэй / дотоодын хяналт тавин арга зүйн зөвлөмжөөр ханган ажилласан. 

”Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулсан  иргэдийн дутуу төлбөрийг  төлүүлэх арга хэмжээг зохион байгуулж нөхөн олговрын –31 иргэн, нөхөн тооцохын-11 иргэний төлбөрийг бүрэн төлүүлж ажилласан жилийг баталгаажуулан 11 өндөр насны тэтгэврийн нэмэгдлийг нэмүүлсэн. 

АРАВ. МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН  ХҮРЭЭНД:

Сумын хөдөлмөрийн насны 309 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн судалгааг багийн дарга нартай хамтран гарган ажилласан жилийн тухай үнэн зөв мэдээллийн сан бүрдүүлэн ажилласан.
Сумынхаа ойрын 5-н жилд тэтгэвэр тогтоолгох 1963-1970 онд төрсөн эмэгтэй, 1985-1965 онд төрсөн эрэгтэйчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн судалгааг нарийвчлан гаргаж мэдээллийн сан үүсгэсэн. Одоогийн байдлаар мэдээллийн санд 1963-1970 онд төрсөн эмэгтэй-45 иргэн бүртгэгдснээс иргэн  бүртэй холбогдон ажиллаж арга зүйгээр ханган ажилласнаас 7 иргэнийг малчны тэтгэвэрт, 5 иргэнийг ӨН тэтгэвэрийг тогтоож, жил хүрэлцэхгүй байгаа 14 иргэнийг СДДаатгалд хамруулсан. 1958-1965 онд төрсөн эрэгтэйчүүд 41 бүртгэгдснээс 9 иргэний малчны болон ӨН тэтгэвэр тогтоох нөхцөлийг бүрдүүлж  7 иргэнийг СДДаатгалд хамруулж 25 иргэнд зөвлөмж бичиж хүргүүлсэн. 






ТАЙЛАН БИЧСЭН:
НД-ЫН БАЙЦААГЧ                                   С.ОТГОНХУЯГ