Сумын хэмжээнд өвөлжилт хүндэрч хавартай золголоо. Малчдад сэтгэлийн дэм өгөх зорилгоор сумын Засаг дарга малчдад туслах аяны уриалга гаргасны дагуу төсөвт 5 байгууллагын ажилчид 2018оны03 дугаар сарын 20-ноос 26-ны өдрүүдэд 700.0 мянган төгрөгийн /гурил, будаа, давс, цай, бээлий, ургамлын тос, сүү гм/бараа бүтээгдэхүүн цугларсныг сумын ЗДТГ 1,2,3,4,5-р багийн Засаг дарга нарт хувиарлан өгч, БЗД нар малчдад хүргэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.