• СЭРГЭЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
    2016 ОНЫ 06-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
    2016.06.25                                                                                                           Эрдэнэ-Уул
    4.    Удирдлага зохион байгуулалт, эрх зүйн бодлогын хүрээнд
            Энэ  сард дээд газраас  нийт   293 бичиг   ирсэн.  Үүнээс хариутай  бичиг  99 , хариуг хугацаанд нь явуулсан 92  ,  хугацаа болоогүй   2 бичиг байна.   Иргэдээс 66 өргөдөл гомдол  ирснээс шийдвэрлэсэн 35 байна. ОНИМТ-д энэ сард 32 бичиг ирсэн байна.
           Сумын “Нэг цэг”-ийн үйлчилгээ нь  нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлчилгээ үзүүлж байна. Энэ  сарын байдлаар нийт   60 төрлийн үйлчилгээ үзүүлж, явуулын үйлчилгээ 80, 627 иргэнд,  танхимийн үйлчилгээг нийт  1223   иргэнд   үйлчилгээг  үзүүлсэн дүнтэй байна.
    5-р сарын байдлаар нотариатын 8 төрлийн үйлчилгээг 64 хүнд хүргэж 125.9 мянган төгрөг, гадаадын харъяат 231 иргэнийг бүртгэж 507,5 мянган төгрөг, Иргэний бүртгэлээр 222 хүнд үйлчилж орон нутгийн орлогод 231.9 мянган төгрөгийг  тус тус оруулаад байна.
    Тус сумын Засаг даргын тамгын газар нь Эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж 2 хүүхдийг иж бүрэн хувцаслалаа.
    2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Улсын их хурлын сонгуулийг амжилттай зохион байгууллаа.

    2.    Боловсрол, соёл шинжлэх ухааны талаар
    Соёлын төв
    Соёлын төв нь Эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж  нийтийн номын сан барих асуудлыг шийдвэрлэж Соёлын төвдөө засвар үйлчилгээг хийж гүйцэтгэлээ.
    Эрүүл мэнд
                     Бүгд үзлэг – 286, үүнээс амбулаториор үйлчилүүлсэн – 99 иргэн, урьдчилан сэргийлэх үзлэг – 99, идэвхтэй хяналт – 32, гэрийн идэвхитэй – 26, гэрийн дуудлага – 30, эмнэлэгт хэвтсэн – 5, эмнэлгээс гарсан – 6 өвчтөн, нийт ор хоног – 61, хяналтан байгаа жирэсэн эх – 15, түргэн тусламжийн дуудлага – 21, үүнээс алсын дуудлага – 10, төвийн дуудлага – 11,
    1 хүртлэх насны хүүхдийн идэвхтэй хяналт:
    o    Жинлсэн хүүхдийн тоо – 18
    o    А аминдэм өгсөн хүүхдийн тоо – 0
    o    Д аминдэм өгсөн хүүхдийн тоо – 22
    1 - 5 хүртлэх насны хүүхдийн идэвхтэй хяналт:
    o    Жинлсэн хүүхдийн тоо – 19
    o    А аминдэм өгсөн хүүхдийн тоо – 0
    o    Д аминдэм өгсөн хүүхдийн тоо – 35
    Сэргээн засах эмчилгээ хийсэн хүний тоо – 11 хүнд 78 удаа, бүртгэгдсэн халдварт бус өвчлөл – 10, дархлаажуулалтын хамралт 100%-тай, ТТТӨвчиний үзлэг – 57, үүнээс томуутай - 13, сургалт 4 удаа хийж 41 хүн, сурталчилгаа 2 удаа хийж 93 хүн тус тус хамрагдсан байна.
        

                           МЭДЭЭ  НЭГТГЭСЭН:
                          ТЗХЭЗ-Н АЖИЛТАН                                 Ц.ДЭЛГЭРСАЙХАН
                           
                           ХЯНАСАН:
                          ЗДТГ-ЫН ДАРГА                             С.ГАНЧИМЭГ