Сэргэлэн сумын дунд сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг 2018.09.01- ны баямба гарагт зохион байгуулж явууллаа. Нээлтэнд Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, сум орон нутгийн удирдлагууд,эцэг эхчүүд сурагчид, олон нийт өргөнөөр хамрагдлаа. Нээлтэнд сургуулийн авьяаслаг сурачид дуу, шүлэг, ая дууны мэндчилгээг нийт ирсэн зочид төлөөлөгч, эцэг эхчүүддээ хүргэсэн.

Монгол улсын ерөнхийлөгч сургуулийн нээлтэнд үг хэлж, эх хэлээ дээдэлье  сэдэвт бага ангийн сурачдын хичээлд сууж, сургуулийн номын сантай танилцаж номын санд ном, номын тавиур  зэргийг хандивлахаар болж, мөн сургуулийн үйл ажиллагаанд нэн түрүүнд тулгамдаад байгаа ажлуудын талаар санал сэтгэгдэл авч цаашид анхааралдаа авч ажиллахаар болсон. Мөн сум орон нутгийн удирдлагууд сургуулийн сурагч Д.Сугарсүрэн, Э. Номин-Эрдэнэ, Э.Сувд-Эрдэнэ нарт бэлтгэлийн хувцас, сурагч Г.Солонго, Э.Энхгэрэл, Ч.Хадбаатар нарт хичээлийн цүнх тус тус бэлгэнд өгч нээлтийн үйл ажиллагааг бид  амжилттай сайн зохион байгууллаа.