Сэргэлэн сум нь 2063  хүн амтай , 742 өрхтэй ,Төсвийн 5 –н байгууллага   26 –н аж  ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.    АДЗөвлөл нь 2-р улиралд дараахи ажлыг хийж  гүйцэтгэлээ . 2018.04.12 ны өдөр  АДЗөвлөлийн хуралыг ИТХурлын даргын өрөөнд   хийж ,Ажилгүй иргэдийн судалгааг баг тус бүрээр  гаргаж ,   ажлын удирдамж төлөвлөгөөгөө танилцуулан  зорилтот бүлгийн иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ,дэмжлэг үзүүлэх зорилгоор сумандаа ААНэгж хоршоотой хамтарч  Өөрсдийн нөөц боломжийг ашиглан Түр болон ,байнгын ажлын байранд зуучлах ” аян зохион байгуулах ,Өрх тус бүртэй  "Хариуцлагын гэрээ байгуулах уулздаг тодорхой өдөртэй болгох зэрэг ажлуудыг АДЗөвлөлийн гишүүдтэй   хамтарч  хийлээ.  Хөшгийн хөндийд баригдаж байгаа Нарны цахилгаан станцын менежир Чинзоригтой хамтарч ажилгүй 10 –н иргэний анкетыг авч ажилгүй иргэдтэй   уулзалт ярилцлага хийж 10 –н иргэн 45 хоногийн хугацаатай түр ажлын байранд зуучлан оруулсан сарын цалин 1,200,000 төгрөг олгох гэрээ хийн  ажиллаж байна.

Хөдөлмөр халамжийн газрын  үйл ажиллагаа, иргэдэд үзүүлдэг үйлчилгээг сурталчлах, үйлчилгээг иргэдэд орон нутагт нь түргэн шуурхай хүргэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдтэй уулзах, тэдний санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор 2018 оны 06-р сарын  24,25 ны өдөр  3,4-р багт  БИНХурал  өдөрлөг зохион байгуулав.  Тус өдөрлөгт , НДбайцаагч  ЭМТөвийн эмч нар холбогдох мэргэжилтнүүд оролцож өөрийн байгууллагын үйл ажиллагаа, үр дүнгийн талаар   3,4-р багийн  иргэдэд мэдээлэл, танилцуулга  хийж иргэдийн асуултад хариулт өгч санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласан.Ногоо тарих сонирхолтой зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй нарийн  ногооны үр , гарын авлага  тараасан .

Амьжиргааг дэмжих зөвлөл нь улирал бүр асаргаанд байгаа Зорилтот  бүлгийн  Ахмад болон ХБИргэдийн гэрийн эргэлтийг тогтмол хийж асруулагч болон асрагчид нь зөвөлгөө өгөх  хууль зөрчсөн тохиолдолд хурлаар оруулж шийдвэр гаргах ,тэтгэмжийг зогсоох хүртэл арга хэмжээ авч байна. 2-р улиралд ,3,4 -р багийн ахмад настан, 4-р багийн ХБХүүхдийн гэрийн эргэлтийг хийж АДЗөвлөлийн гишүүн бага эмч Н.Одончимэг үзлэг хийж зөвөлгөө өглөө.ХХҮГазрын харъяа амралтанд  амарсан ахмадуудадаа  ахмадын хуулийн талаар танилцуулж , санал  хүсэлтийг хүлээн авч харилцан ярилцлаа.