Сэргэлэн сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн тайлан 
 
      Сэргэлэн сум нь 2063  хүн амтай , 742 өрхтэй ,Төсвийн 5 –н байгууллага   26 –н аж  ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.    АДЗөвлөл нь 2-р улиралд дараахи ажлыг хийж  гүйцэтгэлээ . 2018.04.12 ны өдөр  АДЗөвлөлийн хуралыг ИТХурлын даргын өрөөнд   хийж ,Ажилгүй иргэдийн судалгааг баг тус бүрээр  гаргаж ,   ажлын удирдамж төлөвлөгөөгөө танилцуулан  зорилтот бүлгийн иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ,дэмжлэг үзүүлэх зорилгоор сумандаа ААНэгж хоршоотой хамтарч  Өөрсдийн нөөц боломжийг ашиглан Түр болон ,байнгын ажлын байранд зуучлах ” аян зохион байгуулах ,Өрх тус бүртэй  "Хариуцлагын гэрээ байгуулах уулздаг тодорхой өдөртэй болгох зэрэг ажлуудыг АДЗөвлөлийн гишүүдтэй   хамтарч  хийлээ.  Хөшгийн хөндийд баригдаж байгаа Нарны цахилгаан станцын менежир Чинзоригтой хамтарч ажилгүй 10 –н иргэний анкетыг авч ажилгүй иргэдтэй   уулзалт ярилцлага хийж 10 –н иргэн 45 хоногийн хугацаатай түр ажлын байранд зуучлан оруулсан сарын цалин 1,200,000 төгрөг олгох гэрээ хийн  ажиллаж байна.