ЗӨВШӨӨРСӨН:
                                                                   ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН 
                                                                   ГАЗРЫН ДАРГА                        Б.ЖАМБАЛДОРЖ   


СЭРГЭЛЭН СУМАНД 2018 ОНД ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ 
ТЭМЦЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ  
  БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭСЭН ТЭМДЭГЛЭЛ

№   ...........................

“Ургамал хамгааллын тухай” хуулийн 8.1.6  дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А/179 дүгээр тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/31 дугаар тушаалыг үндэслэн бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй буюу биологийн  аргаар тэмцэх арга хэмжээг орон нутагт хариуцан зохион байгуулж  гүйцэтгүүлэх зорилгоор нэг талаас Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн алба /цаашид “захиалагч” гэнэ/, нөгөө талаас СЭРГЭЛЭН сумын Засаг даргын Тамгын газар /цаашид “гүйцэтгэгч” гэнэ/ харилцан тохиролцож  байгуулсан гэрээний биелэлтийг 2 тал хамтран дүгнэв. 
НЭГ. ЗАХИАЛАГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ
1. Үлийн цагаан оготнотой энгийн механик, биологийн  аргаар тэмцэх сумын нэр, талбайн хэмжээг тодруулах зорилгоор Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 9-10 дугаар сард тус аймгийн нутагт хийсэн тодотгох судалгааны дүнг үндэслэн Сэргэлэн сумын 10.0 мянган га талбайд тэмцэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
2.Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг 2018 оны улсын төсвийн бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээний зардлаас санхүүжүүлж, нийт 13977000 / арван гурван сая есөн зуун далан долоо / төгрөгийг
/үүнд бактержуулсан будааны үнэ-10,0 сая, үйл ажиллагааны зардал-3977000 төг /  сумын Төрийн сан банк дахь дансанд нь шилжүүлэхээс гэрээний дагуу урьдчилгаа болгож  1000000 /нэг сая/ төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн байна.
             3. Ажлын явц, гүйцэтгэл, чанар, үр дүнд  тус сумын Байгаль орчны улсын   байцаагч  ...............................  нь хяналт шалгалт хийж  2018 оны ...... дүгээр сарын ..... -ны өдрийн ................................. тоот “Улсын байцаагчийн дүгнэлт”-ээр үлийн цагаан оготнотой тэмцсэн ажлын үр дүн сумын дунджаар  ...........  хувьтай байна гэж дүгнэсэн байна.
ХОЁР.ГҮЙЦЭТГЭГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ.
               1.Гүйцэтгэгч  нь  2018 онд микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг нийт  сумын 10.0 мянган га талбайд тэмцэх ажлыг зохион байгуулсан байна.
              2. Орон нутаг бэлчээрийн хортонтой тэмцэх ажилд ажилласан хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлын хөлс буюу урамшууллыг уг арга хэмжээний зардлаас санхүүжүүлсэн.
               3. Тус аймагт 2018 оны 9-10 дугаар сард хийсэн үлийн цагаан оготны тархалт-хөнөөлийн тодотгох судалгааны дүнг үндэслэн  оготнотой тэмцэх арга хэмжээг микробиологийн аргаар Сэргэлэн сумын 10.0 мянган га талбайд  технологийн  хугацаанд нь  дунджаар .............  хувийн үр дүнтэй гүйцэтгэсэн байна.
ГУРАВ. ТӨЛБӨР ТООЦОО, ХАРИУЦЛАГЫН ТАЛААР
            1.Сэргэлэн сумын 10.0 мянган га бэлчээрийн талбайд тархсан үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй микробиологийн аргаар  тэмцэх арга хэмжээнд улсын төсвөөс нийт 13977000 төгрөгийн зардал гарч, нэг га-гийн зардал дунджаар 1600 төгрөг 00 мөнгө болж,  ажлын техникийн үр дүн ........... хувь буюу “хангалтай”  гэсэн дүн үзүүлсэн байна.
            2.Захиалагч нь гэрээний дагуу 2018 онд үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлын зардалд зориулан гүйцэтгэгч тал болох Сэргэлэн суманд 13977000 төгрөгийг санхүүжүүлэхээс будааны үнэ 10.000.000 төгрөг, ажлын урьдчилгаа болгож шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг суутган тооцож, үлдэх 2.977.000 төгрөгийг сумын Байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлт, энэхүү гэрээний биелэлтийг дүгнэсэн тэмдэглэл, ажлын тайлан бусад холбогдох материал, гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг тус тус үндэслэн шилжүүлэх нь зүйтэй гэж хоёр тал дүгнэв.
             3.Гэрээгээр хүлээсэн үүргээ холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулан,  биелүүлсэн гэж хоёр тал дүгнэв.




ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭСЭН 
ТЭМДЭГЛЭЛТЭЙ ТАНИЛЦСАН:

ХХАА-н газрын нягтлан бодогч                                  Б.Бямбасүрэн



ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭСЭН:

ХХАА-Н ГАЗРЫН МАЛ АЖ АХУЙН                               ТӨВ  АЙМГИЙН СЭРГЭЛЭН 
АЛБАНЫ ДАРГА                                                                  СУМЫН ЗДТГАЗРЫН ДАРГА     
М.ДАШДУЛАМ                                                                    С.ГАНЧИМЭГ
ХХАА-Н ГАЗРЫН МАЛ АЖ АХУЙН                             ТӨВ  АЙМГИЙН БАЯН-ӨНЖҮҮЛ
АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН                                                  САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГА   
                       Б.ЛХАГВАСҮРЭН                                                                        Д.НЭРГҮЙ
ТӨВ  АЙМГИЙН АЛТАНБУЛАГ
МЭҮТАСГИЙН ДАРГА
                                   Б.ЖАРГАЛСАЙХАН