• Сэргэлэн суманд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогыг хийлээ

    Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, “Төсвийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалт, БСШУ-ны дэд сайдын “Түүх Соёлын Үл Хөдлөх Дурсгал”-ын үзлэг тооллого хийх удирдамжийг дагуу Аймгийн засаг даргын 2015 оны 05дугаар сарын 06 өдрийн № А/194 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Төлөвлөгөөний дагуу Сэргэлэн сумыг 2015 оны 7 дугаар сар 21 өдрөөс  2 хоног аймгаас ажлын  хэсгийн багийн гишүүд болох  Аймгийн музейн захирал Б. Даваасүрэн, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэцэгжаргал, Бүртгэл мэдээллийн санч Г. Дагмидмаа, Арга зүйч С.Ариунзул, жолооч Б.Ариундаваа, Сэргэлэн сумын уугуул иргэн Б.Гантулга Сэргэлэн сумаас СТөвийн орон нутаг судлах танхим хариуцсан ажилтан н.Наранхүү нарын  бүрэлдэхүүнтэй сумын төвөөс гарч маршрутын дагуу тойрон үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллогын ажлыг явууллаа.

    Тооллогын явцын мэдээлэл:

                    1.Сэргэлэн суманд 2015 оны 7 дугаар сарын 21 өдрөөс 2 хоног тооллогын ажлыг явуулахдаа бүртгэлтэй байсан 8 дурсгалт газраас 4 дээр очиж бүртгэн тоолж, шинээр 12 дурсгалт газрыг  нэмж бүртгэн, нийт 552  км замыг аймгийн музейгээс 141300 төгрөгний,  А/80 шатахууныг хийж 16 дурсгалт газрын 110  гаруй дурсгалыг бүртгэлээ. Нийт 340 км замыг явсан байна.

                     Одоогоор  Алтанбулаг, Баянчандмань, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн  зэрэг 11 суманд тооллогын хийгээд байна. 11 сумын  232 дурсгалт газрын 2895 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 90 дурсгалт газар бүртгэлээ. 11 суманд нийт 4917 км явсан байна.