Монгол улсын засгийн газраас 2018 оныг "Төрийн албаны ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх жил" мөн аймгийн хэмжээнд "Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилотой "Төрийн албан хаагчдын зөвлөгөөн"-ийг 2018.04.18нд зохион байгууллаа.

Төрийн албан хаагчдын зөвлөгөөний нээлтэнд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Зуунмод сумын засаг дарга Г.Мөнхбадрал, Сэргэлэн сумын засаг дарга Э.Энхбаяр, Сэргэлэн сумын ЗДТГ-ын дараг С.Ганчимэг, Зуунмод сумын ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан болон сумынхаа  хөгжлийн төлөө хөдөлмөрлөж, зүтгэж явсан ахмадууд, төрийн албан хаагчид оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж Сэргэлэн сумын засаг дарга Э.Энхбаяр  үг хэллээ

Төрийн албан хаагчдад зориулсан уриалгыг баталлаа.

Үүнд:

1.Төрт ёсны олон мянган жилийн түүхэн уламжлалыг, орчин үеийн ёсзүйн хэм хэмжээтэй уялдуулан, удирдах, удирдуулах ёсыг чандлан сахиж, төрийн албаны нэр хүндийг дээдлэн  ажиллацгаая.

2.Нийгмийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, хариуцсан ажилдаа эзэн нь болж "Цагийн ажлыг цагт нь" хийж гүйцэтгэдэг, чадварлаг, санаачлагч, мэргэшсэн, мэдлэг боловсролтой, хариуцлагатай төрийн албан хаагчид болцгооё.

3.Төрийн албан хаагч бид өөрийн хүч чадал, оюун ухаанаа төр, түмэн олондоо зориулцгаая.

4. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан төсөл хөтөлбөрт хамрагдан сум, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулцгаая.

5. Авлига, хүнд суртал, аливаа шударга бус үйл явдлыг үл тэвчин эвлэрэшгүй байж, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэе.

6.Ажил хэрэгч, нөхөрсөг, хамтач уур амьсгал бүхий харилцан бие биенээ хүндэтгэсэн эрх тэгш, эвсэг харилцаа бүхий байгууллага, хамт олныг төлөвшүүлэхийн төлөө төрийн албан хаагч бүр хичээнгүйлэн зүтгэцгээе.

7.Албан хаагч бүр манлайлагч байхын зэрэгцээ өөрт буй бүхий л боломжийг дайчлан ажлын байрандаа тасралттүй суралцаж, өөрийгөө хөгжүүлэн, мэргэшсэн, чадвартай, бүтээлч сэтгэлгээг эзэмшин хэвшүүлцгээе.

8.Ард иргэдийнхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрт олгогдсон албан тушаалын бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлцгээе.