Хог хаягдлын талаар:
Сумын засаг даргын 2017.02.13-ны өдрийн А\38 тоот захирамж, Төв аймгийн

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн  107 дугаартай албан тоотын биелэлтийг хангах ажлын хүрээнд сумын хэмжээнд нийтийн их

цэвэрлэгээг 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр зөрлөгөөс 9 дүгээр зөрлөг хүртэлх зам дагуу үхсэн малын / Адуу-6, Үхэр-8, Хонь-4, нийт 18 толгой/ сэг зэмийг түүж цэвэрлэлээ. Мөн 4 дүгээр багийн нутаг  Нурамтын энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг аймгийн Хот тохижуулах газартай хамтран  түрж цэвэрлэх

ажлыг зохион байгуулж, хогийн цэгийн талбайг 1 га-аар багасгаж нийт 1290м3 ил задгай хог хаягдлыг түрж цэвэрлэн сумын засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/102 тоот захирамжаар шатахууны зардалд 550 000 мянган төгрөг, үйл ажиллагааны

зардалд 50 000 мянган төгрөг тус тус зарцуулж ажиллалаа. Мөн сумын нутагт байх эзэнгүй золбин нохой устгах ажлыг 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын Хот тохижуулах газрын ажилтан О.Баясгалантай хамтран ажиллах гэрээ байгуулж 4 багийн төвд 19 толгой нохой, 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр зөрлөг, зүчээ, бүрдэн дугуйд байх 47, нийт 66 толгой эзэнгүй золбин нохойг устгаж, ажлын хөлс, шатахууны зардалд 870 000 төгрөг зарцууллаа. Уг ажилд 1,4 дүгээр багийн засаг дарга

Б.Батсайхан, Т.Нямцэрэн, ЗДТГ-ын дарга С.Ганчимэг, ХААМэргэжилтэн Т.Гансүх, Н.Жаргалсайхан, БОХУБ-ч Ц.Цэвэлсүрэн, Хэсгийн төлөөлөгч М.Алтансүх нар хяналт тавьж ажиллалаа.