МУ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх  тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр, сумын засаг даргын захирамжийн хэрэгжилт, ГХУСАЗЗ-ийн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн удирдамжийн дагуу сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлж буй хүнсний дэлгүүр, бар зоогийн газруудад дахин хяналт шалгалт хийлээ. Энэ шалгалтаар ХЭАХН-ийн салбар зөвлөлийн дарга С.Оюунсүрэн, ТЗХЭЗ-н мэргэжилтэн Б.Тэмүүлэн, Хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Л.Сансарцэцэг, Хэсгийн төлөөлөгч М.Алтансүх, Цагдаа Б.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдав.

 

Хяналт, шалгалтын явцад хийгдсэн ажлууд:

1.Согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлж буй хүнсний дэлгүүр, бар, зоогийн газруудын тусгай зөвшөөрөл

2.Худалдаж буй архины төрөл, падаантай нь тулгаж он сарыг үзэх Эрүүл ахуйн улсын байцаагчийн дүгнэлттэй эсэх

3.Онцгой албан татварын  хаяг, шог, анхааруулга байгаа эсэх

4.Тамхины тусгай зөвшөөрөл буюу тамхийг  ширхэглэн зарж байгаа эсэх

5.Худалдааны стандарт, үйлчилгээний соёл

6.Ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж,  НДШ төлж, цалин хөлс олгож байгаа эсэхэд 
7
. Сумын худалдаа нийтийн хоолны газруудад MNS 4946:2005, 5021:2007 улсын стандартын хөндлөнгийн хяналт хийж, баллаар түвшин тогтоож, тандалт хийх

8. Өндөр дов хүнсний дэлгүүрт 2018.04.18 нд хяналт шалгалтаар очход цоожтой байлаа.

2018.04.20-ний 23 цагт хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад М.Алтансүх-ийн хамтаар очиж шалгалт хийхэд “спиртийн өндөр агууламжтай” согтуухуулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл “2017 оны 11 сарын 15 хүртэл” дууссан байлаа тус дэлгүүрт худалдаалагдаж буй “ хавсралт” нэр төлрийн архи пиво-ийг хураан авч устгалын комисст хүлээлгэн өглөө.

9. Мөн долооны ард арьс шир түүхий эд худалдан авдаг газарт ундаа тамхи борлуулдаг гэх мэдээллийн дагуу шалгалт хийж илрүүлэн, зарсан эд зүйлийг хураан авч зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авлаа