• Санхүүгийн албаны 1-р улиралд хийсэн ажлын тайлан

         

           Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 12-сарын 15 ний өдрийн 2/15 тоот тогтоолоор  2017 оны жилд зарцуулах зарлагын хэмжээг  баталсан.

          Сумын өөрийн орлогыг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт буюу-ОНХсангийн хөрөнгөд 40,356,7 мянган төгрөг

    -Суманд төвлрүүлэх орлогын хэмжээг 40,356,7 мянган төгрөг

    -Аймагт төвлрүүлэх орлого 677,866,9 мянаган төгрөгөөр

    -Улсын төсвөөс санхүүжүүлэх эх үүсвэр 223,471,1 мянган төгрөг

    Зарлагын хувьд:

    -Нийтийн ерөнхий үйлчилгээний зарцуулах зарлага 317,178,0 мянган төгрөг

    -Сумын татварын орлогоор 93,760,9 мянган төгрөг

    -Аймгаас авах татаас 223,417,1 мянган төгрөг

          Тусгай зориулалтын шилжүүлэг

    -СӨБ-198,590,7 мянган төгрөг

    - ЕБС-292,206,1 мянган төгрөг

    -ЭМТөв-221,107,0 сая төгрөг буюу нийт 759,919,2 мянган төгрөг

    -Урьд оны шилжих үлдэгдэл 143,000,0 сая төгрөгөөр тус тус орлого зарлагыг баталсан.

          Сумын орлогын төлөвлөгөө 1-р улирлын байдлаар 7,404,0 мянган төгрөг орохоос 4,441,0 мянган төгрөг буюу 59% тай биелэгдэж байна.

           ИТХТэргүүлэгчдийн хуралд Сумын 2016 оны нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт,Сум хөгжүүлэх сангийн журам болон зээлийн дээд хязгаар,зээл олгох болон зээлийн хяналтын багийг батлуулах  мөн Орон Нутгийн Хөгжлийн сан , Орон Нутгийн Ерөнхий орлогын шилжих үлдэгдэл болон 2017 онд хийгдэх ажлуудын төлөвлөгөөг баталж зарцуулах эрх олгох  тухай албан бичгийн Засаг даргын орлогч,Засаг даргын тамгын даргатай  хамтран өргөн барьлаа.

          2016 онд Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн 14 хүний 58,238,0 мянган төгрөгний зээлийг Шүүхэд өгсөн ба 1-р улиралд 2 хүний 1,600,0 мянган төгрөг төлөгдсөн урьд оны 12 сард 3 хүний 4,549,9 төлөгдсөн нийт 6 хүнээс   6,149,9 мянган төгрөг төлөгдөж 14 хүний 52,088,1 мянган төгрөгний авлагатай байна

          Төсөвт байгууллагуудын хувьд урьд оны авлагаас ЕБС ийн авлага  буурсан Өглөгийн хувьд Соёлын төв 466,1 мянган төгрөгний ЗДТгазар 4,538,1мянган төгрөгний гэрэл цахилгааны өглөгтэй байна

     

    СЭРГЭЛЭН СУМ САНХҮҮГИЙН АЛБА