Сэргэлэн сумын бэлчээрийн үлийн цагаан оготно устгасан                                 

                                                                            ажлын товч тайлан

2019.11.18                                                                                                                               Эрдэнэ-уул

    

    Бэлчээрийн үлийн цагаан оготно устгах ажлыг сумын засаг даргын 2019 оны 11-р сарын 11-ны өдрийн А\627 тоот захирамжаар Сумын орлогч дарга Г.Сүхбаатараар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, 2019 оны 11-р сарын 11-ны өдрийн А\628 тоот захирамжаар Тамгын дарга С.Ганчимэгээр ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй хяналт тавих ажлын хэсэг,2019 оны 11-р сарын 11-ны өдрийн А\629 тоот захирамж тус тус гарган оготно устгах ажлыг эхлүүлсэн.

          Оготно устгах ажлыг эхлүүлэхийн өмнө бүх ажиллах бүрэлдэхүүнд  ажиллах  зааврыг Тамгын газрын дарга С.Ганчимэг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Цэвэлсүрэн, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Н.Жаргалсайхан  нар нэг бүрчлэн танилцуулж гарын авлага материалыг тараасан. Ажил эхлэхийн өмнө  энэ удаа  Улсын төсвийн хөрөнгөөр Эрдэнэ – уул  багийн засаг даргатай оготнын хор цацах ажлын гэрээ байгуулан ажилласан.

          Энэ намар Эрдэнэ – уул багийн нутагт 2500 га газарт улсын төсвийн 3514407 төгрөг-ний хөрөнгөөр хийсэн. Бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготно устгалын ажлыг байгальд халгүй энгийн механик ус цутгах аргаар хийж гүйцэтгэсэн. Устгалын ажилд 2 портер жижиг машин 2 нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Ажилласан бүрэлдэхүүнд ажлын бээлий,маск, нүдний шил олгосон Дээрх ажилчид ажиллах хугацаандаа аюулгүй ажиллах зааврыг нэг бүрчлэн мөрдөж ямар нэгэн зөрчил гаргаагүй.

          Цаг агаар  цас орсон хүйтэн байсан учир ажиллахад хүндрэлтэй байсан ч хугацаандаа хийж гүйцэтгэсэн.

           ажлын хийж гүйцэтгэх явцад Тамгын газрын дарга С.Ганчимэг,Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Цэвэлсүрэн  болон баг хариуцсан мэргэжилтэн нар байнгын хяналт тавьж ажиллаж ирсэн. Ажлын дараа баг бүр хийсэн ажлын бичмэл болон фото тайлан гаргасан.

        Оготно устгах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг устгалын ажлыг ямар нэгэн зөрчил технологийн алдаагүй 90% хангалтай хийж гүйцэтгэсэн гэж дүгнэж байна.