Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Нэг өрх-Нэг баг үзэсгэлэн худалдаанд төсвийн 5 байгууллага, 5-н багийн өрхийн үйлдвэрлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ногоочид оролцоо.

            Үзэсгэлэнд нийт 27 нэр төрлийн бүтээгдэхүүн оролцож иргэд хөдөлмөрчдөд үйл ажиллагаа танилцуулж ашиг орлогоо нэмэгдүүлж, бизнесийн цар хүрээгээ өргөтгөн ажиллалаа.

            Үзэсгэлэнгийн үеэр төсвийн байгууллагын тогооч нар төрөл бүрийн ногоогоор хоол үйлдвэрлэж иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйчиллээ.

            Ногоочин Отгонжаргал 200кг төмс, 40кг лууван, 70кг байцаа, 30кг сонгино, 2 уут салат навч, 5 боодол сонгино, юуцай, буйцаа зэрэг ногоонуудыг дээжийг төсвийн байгууллагуудад хандивлав.

            Мөн ногоочон М.Отгонбаяр 250 кг төмс, 40 кг мөнжин төсвийн байгууллагуудад хандивлав.

            Шилдэг зохион байгуулалттай оролцсон багаар Эрдэнэ-уул, байгууллагаар Алтантүлхүүр цэцэрлэг, Шилдэг тариаланчаар М.Отгонбаяр, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Аюушжав, Шилдэг тогоочоор Алтантүлхүүр цэцэрлэгийн тогооч Г.Жагардулам, Шилдэг үйлдвэрлэгчээр И.Батцэнгэл, Шилдэг бүтээгдэхүүнээр иргэн Ч.Рагчаасүрэнгийн үйлдвэрлэсэн монгол дээл хүрэм тус тус шалгарлаа.