Сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А\536 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд  4 дүгээр багийн нутаг Таван хумстын ар, Их булгийн адаг, Өгөөмөр гэх газарт үүссэн хур хогийг цэвэрлэх ажилд төсөвт 5 байгууллагын нийт 36 албан хаагч, Прогреесс медиа ХХК, Канаан ХХК-ны нийт 6 иргэн оролцож нийтийн эдэлбэрийн 8 га талбайн 21тонн, эзэмшлийн 215 га талбайн 2.6 тонн хог хаяглыг самнаж түүх ажлыг зохион байгуулж нийт  7 портер машин ажиллаж, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, шатахууны зардалд 702.0 мянган төгрөг зарцуулж ажиллалаа. Мөн цэвэрлэгээнд Зуунмод сумын 95 албан хаагч, иргэд оролцож 2 машин ажиллан 12 тонн хогийг цэвэрлэн хогийн цэгт төвлөрүүллээ.