Сумын засаг даргын 2017.02.13-ны өдрийн А\38 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг 2018 оны  04 дүгээр сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгуулж, 4 дүгээр багийн нутаг  Нурамтын энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг “Шижир гоулд” ХХК, “Ноён тохой трейд” ХХК, “Мөнхийн баян гал” ХХК-тай хамтран  түрж цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хогийн цэгийн талбайг 1 га-аар багасгаж айл өрхийн 560м3 хур хог, нийт 1210м3 ил задгай хог хаягдлыг түрж цэвэрлэн сумын засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/135 тоот захирамжаар шатахууны зардалд 800.000 мянган төгрөг, үйл ажиллагааны зардалд 200.000 мянган төгрөг тус тус зарцуулж ажиллалаа.

  Уг цэвэрлэгээнд 2 ковш, 1 howo, 4 портер машин, 16 иргэн, төсвийн 5 байууллагын 42 албан хаагч, 5 ААН-ийн 9 ажилтан нийт 67 хүн оролцож ЗДТГ-ын дарга, БОХУБ-ч, Багийн засаг дарга нар хяналт тавьж ажиллалаа.