Нийтийн их цэвэрлэгээг 4 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд сумын төв буюу эрдэнэ-уул багийн нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэлээ. Уг цэвэрлэгээнд төсвийн 5 байгууллагын 31 албан хаагч, төрийн болон хаан банкны 2 хүн,  26 иргэн нийт 59 хүн оролцлоо. 4-р багийн нутаг нурамтын энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг таван толгой түлш ххк-тай хамтран түрж булах ажлыг зохион байгуулж, хогийн цэгийн талбайг 1.9 га-аар багасгаж нийт 1620м3 ил задгай хог хаягдлыг түрж цэвэрлэн нийтийн эзэмшлийн газарт байгаа үхсэн малын сэг зэмийг түүж цэвэрлэлээ.