1. Сумын засаг даргын 2017.02.13-ны өдрийн А\38 тоот захирамжийн
биелэлтийг хангах ажлын хүрээнд сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг 2,4 дүгээр саруудад 2 удаа зохион байгуулж, нийтийн эдэлбэрийн газар болох Таван хумстын ар, Өгөөмөр, мөн  Нурамтын энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг “МАК” ХХК, “Мөнхийн баян гал” ХХК-тай хамтран  түрж цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хогийн цэгийн талбайг 1 га-аар багасгаж нийт 1450м3 ил задгай хог хаягдлыг түрж цэвэрлэлээ. Уг ажилд ЗДТГ-ын 16 албан хаагч, 34 иргэн, 2 эксковатор, 1 howo, 1 портер машин ажиллаж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, шатахууны  зардалд сумын засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А\106 тоот хөрөнгө зарцуулах тухай захирамжаар ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс болох байгаль хамгаалах сангийн үлдэгдэл хөрөнгөөс 1 213 000 төгрөг зарцуулж, засаг даргын тамгын газраас баталсан хуваарийн дагуу айл өрхийн хог хаягдлыг ачиж хогийн цэгт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байна .