МЭҮТасаг 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
5-н багийн 438 малчин болон мал бүхий өрхийн суурьт 219513 толгой мал өвөлжинө.
Отроор: Өөр аймгийн нутагт 28 өрхийн нийт 20559 толгой мал үүнээс бод 4476 толгой, бог мал 16083 толгой мал, өөрийн аймгийн бусад суманд 6 өрхийн 2744 толгой мал үүнээс бод 365 толгой, бог 2379 толгой мал бүгд 38 өрхийн 23303 толгой мал өвөлжинө.
Хадлан тэжээл: Малчин мал бүхий иргэд нийт 815 тн өвс, 3 тн сүрэл, 12 тн үйлдвэрийн тэжээл, ноггон тэжээл 637,875 тн, гар тэжээл 1.2 тн, аюулгүй нөөцөд 25тн өвс, 10 тн үйлдвэрийн тэжээл тус тус бэлтгээд байна.
Мал эмнэлэг үржлийн нэгжүүд шүлхий өвчний урьдчилан сэргийлэх вакциныг 277 өрхийн 10299 толгой үхэрт, бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 400 гаруй өрхийн 1272 толгой бод, 26338 толгой бог малд вакцинжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилгыг 438 өрхийн давхардсан тоогоор 32051 бод мал, 11608 толгой бог малд хийж гүйцэтгэлээ.
МЭҮН-үүд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга туулга вакцинжуулалтыг хийж гүйцэтгэн тухай бүр ажлын дүгнэлт гаргуулан аймгийн мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажиллав.
Празитын үйлчилгээнд 26400 толгой бог мал угааллагад хамруулж, 40.5 мянган мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.
Ургац хураалт: Төмс 20.9 га талбайгаас 263тн, хүнсний ногоо 21.2934 га-аас 300.29 тн, тэжээлийн ургамал 215.375 га-аас 637.875 тн ургац тус тус хураан авлаа.
ЖДҮ-ийн хүрээнд 3 төсөлд 16.5 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гарч 2 иргэнд 13.0 сая төгрөгийг олгоод байна.
Хугацаа хэтэрсэн зээл болон, хүүгийн дутуу төлөлттэй 18 иргэнээс 18.714.987 төгрөг сум хөгжүүлэх сангийн дансанд төвлөрч, хугацаа хэтэрсэн 5 иргэний 13991125 төгрөгийн зээл бүрэн төлөгдөж дууслаа.
Нэг сум нэг бүтээгдэхүүн 2018 үзэсгэлэн худалдаанд 10 сарын 12-14-ны өдрүүдэд Мишээл экспо төвд, 15-16 ны өдрүүдэд Төв аймгийн Солонго цогцолбор төвд болж өнгөрлөө.
Үзэсгэлэн худалдаанд 10 иргэн, 1 ААНБ 11 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 6030000 мянган төгрөгийн борлуулалт хийж орлогоо нэмэгдүүллээ
Нэг өрх-Нэг баг үзэсгэлэн худалдаа, Баялаг бүтээгчдийг дэмжих, Цагаан сар 2018 үзэсгэлэн худалдаанд давхардсан тоогоор 4 малчны бүлэг 25 иргэн 13 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо.
2018 онд Улсын хэмжээгээр аж үйлдвэрийн тооллого явагдаж 44 ААНБ хамрагдлаа.
Сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 08-ны өдрийн А/420 тоот захирамжаар үлийн цагаан огтоно устгах ажлыг 2018 оны 10 сарын 25-ны дотор зохион байгуулж гүйцэтгэлээ. Үлийн цагаан огтоно устгахад 2 тн хортой будаа, 1 сая төгрөгийг шатахуун тус тус зарцуулсан, ажлын явцад байнга хяналт тавьж үр дүнг тооцож 98 хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэсэн дүгнэлт гарлаа