Мэдээлэл харилцаа технологийн сургалт зохион байгуулагдлаа

Сэргэлэн сумын дунд сургуульд “хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад  мэдээлэл харилцааны  технологийг оновчтой ашиглах нь  ” сэдэвт сургалтыг 2018 оны 11 сарын  01 нээс – 04 ны хооронд аймгийн БСУГ, орон нутгийн сургагч багш нар хамтран зохион байгууллаа.  Манай сургуулиас  бага ангийн багш Б.Эрдэнэсүрэн, нийгмийн ажилтан Р.Бямбасүрэн нар хамрагдлаа. Сургалтанд нийт 10-н сумын 34-н багш хамрагдсан.Сургалтаар мэдээлэл харилцаа технологийг хичээлдээ хэрхэн оновчтой ашиглах арга , сурагчдыг чадавхжуулах, шинээр хичээлд  ашиглах праграммуудыг зааж, сургалтанд ирсэн багш нар сумын төвийн номын санд нэг нэг  ном хандивлаж, уулзалт өдөрлөг, гар бөмбөгийн тэмцээнүүдийг амжилттай сайн зохион байгууллаа.