МОНГОЛ УЛСАД АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ  60

ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

                                                                                                                      

            Монгол улсад атар газар эзэмшсэний  60жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж 2019 оны 12 сарын 19-ны өдөр сумын соёлын төвд тэмдэглэн өнгөрүүллээ.

            Уг арга хэмжээнд үе үеийн төлөөлөл 40 иргэн оролцлоо. Үйл ажиллагаанд сумын Засаг дарга, Э.Энхбаяр, ИТХ-ын дарга Т.Баасансүрэн, ЗДТГ-ын дарга С.Ганчимэг нар урилгаар оролцлоо.

            Сэргэлэн сум нь 2019 онд малын тэжээл үйлдвэрлэлийн ургацаараа аймагтаа 3 дугаар байрт шалгарч тэргүүний сум өргөмжлөл, цом, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлээр “Тэнгэр агро ХХК” тэргүүлж өргөмжлөл, цомоор шагнуулсан амжилтаар атрын 60 жилийн ойн баяраа угтлаа.          

Сумын газар тариалангийн үүсэл хөгжил, өнөөгийн байдлын талаар сумын засаг дарга Э.Энхбаяр, анхны агрономич Ч.Гандолгор  нар илтгэл тавилаа

Ойн арга хэмжээний үеэр ойн медалиар 30 иргэн, Засгийн газрын шагнал “Хүнс хөдөө аж ахуйн тэргүүн”-ий ажилтан цол тэмдгээр ахмад тариаланч Х.Эрдэнэ, Х.Болд, Ч.Лувсанбалдан, Р.Хадагмандар, О.Лайгүй, Н.Даваажанцан, О.Чулуунбямба, Д.Батмөнх, Хүнс хөдөө аж ахуйн яамны жуух бичгээр ахмад тариаланч Ш.Ганхуяг, Ц.Даваажав, Д.Гомбосүрэн нар,  Атрын шим ХХК-ны захирал агрономич Х.Баасандорж,  Роман ХХК-ны захирал агрономич н.Уранчимэг, Канаан ХХК-ны захирал О.Амаржаргал нар тус тус шагнагдлаа.

Ойн баярт хүрэлцэн ирсэн бүх төлөөлөгчид, хандив үзүүлсэн ААНБ иргэдэд  гарын бэлэг гардууллаа.