Монголын багш нарын 53 дахь удаагийн баярыг угтан  удирдамж боловсруулан ажиллаа. Үүнд:

  • “Багшдаа бичих миний захидал” захидлын аян,
  • “Миний хайртай багш: бүтээлийн үзэсгэлэн, гар зургийн уралдаан
  • “Сурагчийн нэг өдөр” тэмдэглэлт өдөр
  • “Гар бөмбөг”-ийн тэмцээнүүдийг удирдамжийн дагуу зохион байгуулж явууллаа.

Сургуулийн нийт сурагчид, багш ажилчид хамтран оролцлоо.  Нийт багш ажилчдыг 4-н баг болгон  багш,Ө. Бат-Ирээдүй, механикч Б.Алтангадас, галч Г.Энхбаяр, галч М.Батбаатар нараар ахлуулан тэмцээн уралдаануудаа амжилттай сайн зохион байгуулж байна.

  1. Гар бөмбөгийн тэмцээнийг 2019.10.03- нд дунд сургууль дээр зохион байгуулж явууллаа, тэмцээнд Алтангадас ахлагчтай баг 1-р байранд орлоо. 
  2. Багшдаа бичих миний захидал” захидлын аяныг 2019.09.30-10.03-ийг хүртэл өрнүүллээ. Үүнд сургуулийн нийт сурагчид хамрагдаж багш нартаа захидал бичиж түүнийгээ уншиж өглөө. Багш нартаа зориулж шүлэг уншиж өгөв. 
  3. “миний хайртай багш” сэдэвт гар зургийн уралдаан, бүтээлийн үзэсгэлэнг 2019.09.30-10.03-ийг хүртэл зохион байгууллаа. Уралдаанд 1-8 ангийн сурагчид хамрагдлаа 
  4. Багш нарын баярыг тохиолдуулан “сурагчдын нэг өдөр”-ийг 2019.10.03нд тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээгээр сурагчид багш болж багш нар сурагчид болж хичээл зааж өөрсдийн дааж авсан хичээлээ сурагч нэг бүр маш хариуцлагтай зааж багш нар болон эцэг эхчүүдээс сайн үнэлгээ авлаа, мөн багш болсон сурагчид өөрсдийн сэтгэгдэл дүгнэлтээ хичээлийн сүүлд ярилцаж цаашид анхаарч ажиллах, ололттой талуудаа ярилцсан.