Сумын төрийн албан хаагчдын дунд мерит зарчимд суурилсан манлайлал сумын зөвлөгөөнийг  2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Засаг даргын тамгын газрын дарга С.Ганчимэг “Төрийн албаны шинэтгэлийн бодлогын үзэл баримтлал, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол журам, албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Цэвэлсүрэн “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”, Хууль эрх зүйн мэргэжилтэн Б.Тэмүүлэн “Зөвлөгөөний танилцуулга хийж”, Нийгмийн бодлогын ажилтан Ц.Дэлгэрсайхан “Маргаан хүлээн авч хянан шийдвэрлэх журам анхаарах асуудлын талаар” тус тус сургалт зохион байуулж, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн Э.Ганхуяг зөвлөгөөнд хүрэлцэн ирж төрийн албаны өнөөгийн нөхцөл байдлын талаар  төрийн албан хаагчдад мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнд нийт 70 төрийн албан хаагч  оролцлоо.