Менингококк халдвар, гар хөл амны өвчнөөс урьдчилан  сэргийлэх  сургалт, урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн  тайлан

2017.04.14

Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37-р тушаалаар батлагдсан Менингококк халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЕБС-ийн багш, ажилчид сурагчдад сургалт зохион явууллаа. Сургалтаар Гар хөл амны өвчин, Менингококк халдвар ямар вирусээр үүсгэгддэг, дамжих зам, яаж урьдчилан сэргийлэх талаар ЭМТ-ийн их эмч Э.Будсүрэн зохион явууллаа.ЕБС-ийн 21 сурагч багш ажилчид хамрагдлаа.Сургалтын төгсгөлд дүгнэлт хийж ярилцлаа.Сургалтын өмнө сурагчид дээрх өвчний талаар мэдлэггүй байсан бол сургалтын төгсгөлд өвчний тухай болон яаж урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй боллоо.                                                                                                      Сургалтын дараа 29 хүүхдэд амны хөндий, чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэгийг Их эмч Э.Будсүрэн хийлээ.29 сурагчаас 22 нь шүд цооролтой байлаа.ангийн багш болон эцэг эхэд эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг зөвлөлөө.Сурагчдад шүд болон гарыг зөв угаах талаар НЭМА Д.Оюунбаяр зөвлөгөө өгч гарын авлага тараалаа.