Малчны зөвлөгөөнийг 2017 оны 04 сарын 21-нд сумын төвд хийв. Зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга Т.Баасансүрэн, сумын Засаг дарга Э.Энхбаяр, Тамгын газрын дарга С.Ганчимэг, аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Идэрпүрэв, аймгийн ХХААГ-ын мал эмнэлэгийн албаны эмч Энхчимэг, аймгийн эрүүл, мэнд нийгмийн даатгалын газрын байцаагч Нэргүйцэцэг болон тамгын газрын мэргэжилтнүүд багийн засаг дарга нар мөн Баянбүрд багаас 15 малчин, Хайрхан багаас 12 малчин, Хөшиг багаас 18 малчин, Эрдэнэ-уул багаас 18 малчин, Авдар багаас 13малчин  77 малчин оролцлоо.

            Сумын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Н.Жаргалсайхан “Мал аж ахуйн өнөөгийн байдал цаашдын өөрчлөлт шинэчлэл зорилт”ын талаар илтгэл тавив.

            Тамгын газрын дарга С.Ганчимэг “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын тухай мэдээлэл хийв.

            Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Идэрпүрэв аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хурлаас баримтлах бодлого чиглэлийн талаар танилцуулав.

Аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж зөвлөгөөний үеэр  “Малчдыг чадавхжуулах” 2 цагийн сургалтыг явууллаа.

Зөвлөгөөнд оролцсон зарим малчдыг шагнаж урамшуулав.

Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цолоор Баянбүрд багийн малчин Р.Дашдаваа, Аймгийн ИТХ-ын хүндэт жуухаар Хайрхан багийн малчин Ч.Алтантүлхүүр, аймгийн Засаг даргын хүндэт тэмдэгээр Хөшиг багийн малчин П.Энхбат, Хайрхан багийн малчин Ц.Баттөгс, аймгийн Засаг даргын хүндэт жуухаар Баянбүрд багийн малчин Ц.Пүрэвсүрэн, Авдар багийн малчин Г.Мөнхжаргал нар шагнагдсан.

Мөн Төрийн банк, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв төсөвт байгууллагууд малчдыг шагнаж гарын бэлэг өглөө.

Зөвөлгөөнд оролцсон малчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, СТА дуучин А.Мөнхбат урлагийн тоглолт хийлээ.