Малчны зөвлөгөөнийг 2019 оны 03сарын 28-нд сумын төвд хийв. Зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга Т.Баасансүрэн, сумын Засаг дарга Э.Энхбаяр, Тамгын газрын дарга С.Ганчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Идэрпүрэв, аймгийн ЦГ-ийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга цагдагийн ахмад Ч.Баяртогтох,  тамгын газрын мэргэжилтнүүд багийн засаг дарга нар мөн Баянбүрд багаас 15 малчин, Хайрхан багаас 12 малчин, Хөшиг багаас 18 малчин, Эрдэнэ-уул багаас 18 малчин, Авдар багаас 13малчин  77 малчин оролцлоо.

            Зөвлөгөөнийг нээж Сумын ИТХ-ын дарга Т.Баасансүрэн үг хэлж Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Т.Гансүх  “Мал аж ахуйн өнөөгийн байдал цаашдын өөрчлөлт шинэчлэл зорилт”ын талаар илтгэл тавив.

            Тамгын газрын дарга С.Ганчимэг “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын тухай мэдээлэл хийв.

            Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Идэрпүрэв аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хурлаас баримтлах бодлого чиглэлийн талаар танилцуулав.

Зөвлөгөөнд оролцсон зарим малчдыг шагнаж урамшуулав.

Аймгийн засаг даргын хүндэт тэмдгээр 3-р багийн малчин н. Бавуудорж мөн 2-р багийн малчин Б.Эрдэнэбаяр, Засаг даргын жуух бичгээр 3-р багийн малчин Х.Отгонбаяр, 5-р багийн малчин Ч.Дашдаваа, аймгийн засаг даргын жуух бичгээр 4-р багийн малчин Д.Энхбат, 1-р багийн малчин И.Төгс-Очир нар шагнагдсан.

Зөвөлгөөнд оролцсон малчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, малчдад уриалга гаргасан.