“Малчдад туслах аян”-ны хүрээнд Сэргэлэн сумын

Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан ажлын товч тайлан

2017.03.17                                                                                                                  Эрдэнэ-уул

            Сэргэлэн сум нь 2016 оны жилийн эцэст тэмээ-85, адуу 21029, үхэр 9323, хонь 79497, ямаа 46420 бүгд 156354 толгой мал тоолуулсан.

            Өвөлжилт хүндэвтэр байгаа, отроор 45 өрхийн адуу-5123, үхэр-1598, хонь -16674, ямаа-9472 бүгд 32867 толгой мал өөрийн аймгийн Цээл, Угтаал, Баянхангай, Баянжаргалан, Баянцагаан, Алтанбулаг, Сүмбэр, Баянцогт сумдад болон Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Дорнод аймагт өвөлжиж байна.

Өөрийн аймагт отроор өвөлжиж байгаа  малчин өрхүүдийг 2 удаа эргэж эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг үзүүлсэн. Үүнд Сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Засаг даргын орлогч, 2,5-р багийн Засаг дарга нар, нийгмийн даатгалын Улсын байцаагч, Иргэний бүртгэлийн мэргэжилтэн, ТЗХЭЗ мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч, Сумын эрүүл мэндийн төвийн дарга, эмч нар явж ажилласан ба шатахуунд 600.0 мянган төгрөг зарцууллаа.

Багийн Засаг дарга нарыг сонгох хуралд тамгын газрын дарга оролцож малчдад туслах аяны талаар танилцууллаа. Үүнд давхардсан тоогооор 350 иргэн хамрагдлаа.

Аймгаас хөнгөлөлттэй үнээр олгогдсон 750 боодол өвсийг 5 багт хувиарлаж багийн Засаг дарга нараар малчдад хүргэх ажлыг зохион байгууллаа. Үүнд 250.0 мянган төгрөгийн шатахуун зарцууллаа. Үүнд 78 малчин, мал бүхий өрх хамрагдсан.

Улсын нөөцийн Булангаа дахь салбараас аймгийн хувиарласан 360 шуудай буюу 9тн үйлдвэрийн тэжээлийг  Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээс1868400 төгрөгийг гарган татан авлаа./1 шуудай тэжээл 5190 төгрөг/

Нөөцөөс тэжээл татан авах ажилд Суманд үйл ажиллагаа явуулдаг Хүдэр -Эрдэнэ ХХК “Малчдад туслах аян”-ыг дэмжиж 500.0 мянган төгрөгийн шатахууны зардал гаргалаа.

Баг тус бүрт 72 шуудай буюу 1.8тн  тэжээл хувиарлан өгч Багийн Засаг дарга нараар айл өрхүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаа. 1 шуудай тэжээлийг 5190 төгрөгөөр борлуулж төсөвт мөнгийг төвлөрүүлж ажиллаа.

Үүнд малчин болон мал бүхий  286 өрх хамрагдлаа.

Мөн аймгийн нөөцөөс 800 боодол өвсийг 3200000 мянган төгрөгөөр авч иргэдэд хямдралтай үнээр өгөх ажлыг зохион байгуулж байна. Клин инерж ХХК “Малчдад туслах аян”-ыг дэмжиж уг зардлыг гарглаа.

40 кг-аар боогдсон уг өвсийг 8000 төгрөгөөр борлуулах ажлыг өвөлжилт хүндэрсэн 2,5,3-р багийн малчдад хүргүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Улсын нөөцийн салбараас аймгийн хувиарласан 15 тн өвсийг 016-р ангийн зил-130 машинаар татан авч 5 багт тус бүр 3тн буюу 150 боодол өвс хувиарлан өгч Багийн Засаг дарга нараар малчдад үнэгүй хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

Үүнд 5 багийн 343өрх хамрагдлаа.

Засаг даргын тамгын газрын нөөцөд байгаа 12.5 тн үйлдвэрийн тэжээлийг Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017.02.12-ны 16 дугаар тогтоол, Сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн А/36 тоот захирамжаар  үйлдвэрийн Улаанбаатар тэжээлийг 11000 төгрөгөөр борлуулж байсныг хямдруулж 6000 мянган төгрөгөөр, Алтан тариа тэжээлийг 12500 төгрөгөөр борлуулж байсныг хямдруулж 8000 төгрөгөөр тус тус борлуулж байна.

Онцгой байдлын шугамаар ирсэн малчдад зориулсан хайрцагтай хэрэглэл, малын эм бэлдмэлийг ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДО,5 багийн Засаг дарга нарт өгч малчдад хүргүүлэн ажиллаа.

Мөнхийн Баян гал ХХК “Малчдад туслах аян”-ыг дэмжиж өвөлжилт хүндэрлтэй байгаа, отор нүүдлээр явж байгаа малчид болон өөрийн сумандаа өвөлжиж байгаа өрхүүдэд “Сар шинийн баяр”-ыг тохиолдуулан 300 өрхөд хэвийн боов, 10 кг, гурил, 1 кг будаа өглөө.

Отроор явсан 2-р багийн малчид отроос ирэх замд том малын зүй бус хорогдол нилээд гарч байна. Малын зүй бус хорогдлын мэдээг хавсаргав.