Сумын Засаг даргын тамгын газар хариуцлагатай жижүүрийн хуваарь гарган халдвараас сэргийлэх цэгийг үүдэндээ байрлуулж ажилчид болон үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг үзэж, гарыг санитолоор  халдваргүйжүүлж, иргэдэд урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж тараан нийт 452 иргэнд хамрагдсан байна.

    Мөн Эрүүл мэндийн төв халдвараас сэргийлэх цэг байгуулан иргэдэд сурталчилгаа хийн гарыг халдваргүйжүүлж, халууныг үзэн, маск зүүхийг зөвлөлөө.Нийт 322 иргэн хамрагдсан байна

   Сэргэлэн сумын эрүүл мэндийн төв, Сэргэлэнгийн залуус фэйсбүүк хуудсанд НЭМҮТ, Эрүүл мэндийн яамнаас тавигдсан зөвлөмж, цаг үеийн байдлын мэдээ мэдээллийг тогтмол байршуулж байна.

Дотоод сургалтаар 2020.02.18 нд Хүүхдийн эрэмбэлэн ангилал, яаралтай тусламж”сэдвээр сургалт хийсэн.Нийт 11 эмч мэргэжилтнүүд хамрагдсан.

Айл өрхөөр явж иргэдийн халууныг хэмжин, зөвлөгөө өгч, зөвлөмж нийт 200 ширхгийг тараалаа.

Байгууллага, 2 банк болон 2 худаг,  3 дэлгүүрийн мэдээллийн самбарт 9 төрлийн мэдээллийг нийт 90 ширхгийг байршууллаа.