Мэндчилгээ

Байгалийн үзэсгэлэн төгөлдөр Сэргэлэн нутгийн зон олныхоо нэрийн өмнөөс энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Сумынхаа эдийн засаг нийгмийн хөгжлийг тогтвортой ахиулах нь манай сумын эрхэм зорилго юм. Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд төрийн бодлогыг иргэддээ шуурхай хүргэж төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн нийгэм эдийн засгийн бодлого явуулж, ажилгүйдэл ядуурлыг бууруулж нисэх онгоцны буудал, салхин парк, майдар бурхны цогцолбор барихтай холбогдуулан улсын жишиг сум болох, улмаар эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Манай сумын талаарх мэдээлэлтэй танилцах эрхэм хүндэт таны ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн байж санасан бүхэн тань сэтгэлчилэн бүтэж сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Танд баярлалаа: