Тус сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, бие бүрэлдэхүүн нь МУ-ын “Гамшгаас хамгаалах тухай хууль” болон Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог дамжуулах, гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх, хэрэгжүүлэх зорилгоор ажлын төлөвлөгөө гарган дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 16.00 цагт сирень дохиог SDW-105өгч Ч+15 дараа ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 66 хүн бүрэн цугларч ЗДТГ-ын дарга С.Ганчимэг, хэсгийн төлөөлөгч ахмад М.Алтансүх нар нь нэгдсэн командаар ирц бүртгэн, төлөвлөгөөний дагуу ажилдаа оров.Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээ, дадлагыг сумын төсөвт байгуулагуудын албан хаагч нар, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулж гүйцэтгэлээ.Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу 16 цаг 20 минутанд дуусч сирень дохиогоор дахин цугларч  нэгдсэн ирцийг бүртгэн энэхүү арга хэмжээг дуусгав.