Газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх:
  “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтын дагуу Эзэмшил газрын 10 хувиас доошгүй талбайд зохих журмын дагуу мод тариж зүлэгжүүлээгүй Паур бласт, Монгол агро ресайкл, Хар гүнж, Ньюсеметри, Талст технологи ххк-уудад албан шаардлага хүргүүлж ажиллалаа. Иргэн Д.Батзориг эзэмшлийн газартаа 300 ширхэг улиас тариж арчлан ургуулж байна.
Сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/428 тоот Бүх нийтээр мод тарих аян өрнүүлэх тухай захирамжаар төсөвт 4 байгууллага 110 ширхэг улиас тариж, нөхөн тарилт усалгаа хийж хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.