Газар тариалангийн бодлогын хүрээнд эко өрх төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлээд байна.

Төсвийн байгууллагуудад төмс, хүнсний ногоо тариалахад дэмжлэг үзүүлж 4х8 харьцаатай нийлэг хальсан хүлэмжийг зээлээр олгох ажлыг эхлүүлээд байна.

Улсын тэргүүний агрономич Т.Баярхүүгийн туршлагыг нэвтрүүлэхээр төмс, хүнсний ногоо тариалах иргэдэд сургалт зохион байгууллаа, мөн Атрын шим ХХК-аас 4х8 хэмжээтэй 6 ширхэг хүлэмжийг худалдан авч иргэдийг тус ААН-д бойжуулсан өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүүний суулгацаар хангах ажлыг зохион байгуулж байна.