Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр зохион байгуулсан ажлын тайлан

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлиг, сумын засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/235 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Багийн засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дарга эрхлэгч нарт Бүх нийтээр мод тарих өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/68 дугаартай албан тоотыг хүргүүлж, уг ажилд 4 байгууллагын 41 ажилтан шар хуайс 100 ширхэг, 35 хайлаас, нийт 135 мод  тариж усалгаа хийн орчны цэвэрлэгээг хийлээ.