Сэргэлэн сумын Нийтийг Хамарсан ажлаар үлийн цагаан огтоно устгасан 

                                                                  Ажлын тайлан

Бэлчээрийн үлийн цагаан оготно устгах ажлыг сумын засаг даргын 2019 оны 03сарын  20ны өдрийн А\98 тоот захирамжаар Хөдөө аж ахуйн тасгийн дарга Т.Гансүхээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 04 сарын 08 ны өдрийн А\161 тоот захирамжаар ЗДТГазрын дарга С.Ганчимэгээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй хяналт тавих ажлын хэсэг 2019 оны 04сарын 09 ны өдрийн |\162 тоот захирамжаар хорио цээр тогтоох тухай  өгөөш цацах ажлыг 04сарын 10 ны өглөө  зорилтот бүлгийн бүртгэлтэй ажилгүй 15 иргэнийг хамруулсан.

Оготно устгах ажлыг эхлүүлэхийн өмнө бүх ажиллах бүрэлдэхүүнд хортой  өгөөштэй хэрхэн ажиллах 4 төрлийн зааврыг ЗДТГазрын дарга С.Ганчимэг ,БОХУБайцаагч Ц.Цэвэлсүрэн ,ХАА-н мэргэжилтэн Н.Жаргалсайхан ,ХХАХМэргэжилтэн  Р.Баярсайхан,нар нэг бүрчлэн танилцуулж ,гарын авлага материалыг тарааж,сумын эрүүл мэндийн их эмч Зандангарав эмчээр  даралт болон эрүүл мэндээр тэнцэх эсэхийг үзүүлж ажилд гаргасан .Ажилгүй 15 иргэнийг 5-н багт гурав гурваар нь хувааж 5-н багийн засаг дарга , ЗДТГазрын  мэргэжилтэн  нар  хяналтаар дагаж явсан.

Ажиллах хугацаандаа аюулгүй ажиллах зааврыг нэг бүрчлэн мөрдөж ямар нэгэн зөрчил гараагүй .Аймгийн ХАА-н газраас 20000 сая  төгрөгөөр  Шим компанаас 4 тонн хордуулсан бэлэн өгөөш нийлүүлсэн .Уг өгөөшийг тамгын газар өөрийн унаагаар татан авсан болно.

Дээрхи өгөөш нийт 20000 га газар цацах тул баг бүр 800 кг өгөөш авч 4000 га  газар оготно устгах ажлыг

2019 .04 сарын 10 наас ажлын 5  хоногт багтаан 2019.04.23-ыг дуустал  хийж гүйцэтгэсэн. Шаардагдах шатахуун хөдөлмөр хамгаалалын  маск ,бээлий ,нүдний шил хувцас авахад Тамгын газрын байгаль орчны зардалаас 2 сая 500  төгрөг зарцуулсан.Хортой өгөөш ажлыг хийж гүйцэтгэхэд зорилтот бүлгийн 15 ажилгүй иргэний цалинг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас цалинжуулна. Оготно устгах ажлыг  Зохион байгуулах ажлын хэсэг устгалын ажлыг ямар нэг зөрчил технологын алдаагүй хангалттай хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн.