Аймгийн ХХААГазрын дарга Б.Жамбалдорж, сумын засаг дарга Э.Энхбаяр нарын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулах гэрээ,  бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготно устгах ажлыг удирдан зохион байгуулах тухай сумын засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн а/146 тоот, ажлын хэсэг байгуулах тухай 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн а/147 тоот,  хяналтын хэсэг байгуулах тухай 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн а/148 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 3,5 дугаар багийн нутаг дэвсгэрт багийн засаг дарга нарын гаргасан зураглалын дагуу нийт 8000 га талбайд энгийн механик аргаар бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготно устгах ажлыг зохион байгуулж, ЗДТГ-ын 15 хүний бүрэлдэхүүнтэй хийж  гүйцэтгэлээ.