2020.02.29- 03.05  хүртэл   эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн болон хариуцлагатай эргүүлийн жижүүрээр эргэлт хийж яваа төрийн албан хаагчдын гарыг халдваргүйжүүлж халууныг үзэж, гарын авлага нийт 3 төрлөөр нийт 42 иргэнд  65 ширхгийг тараалаа.      

1-р баг буюу 4-р зөрлөгийн өндөр настан, 0-5 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд багийн эмч, эмийн санчтай хамтран үзлэг, шинжилгээ хийн , халууныг нь үзэн гарын авлага 80 ширхгийг тараалаа. Мөн иргэдэд гэртээ халдваргүйжүүлэх бодисоор чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх, дархлаагаа дэмжих, гарыг тогтмол угаах талаар зөвлөгөө өглөө.нийт 41 иргэн хамрагдлаа. 4-р зөрлөгөөр төв зам дайран өнгөрдөг, аан ихтэй учраас өндөр халуурах, томууны шинж тэмдэг илрэх тохиолдолд яаралтай эрүүл мэндийн төвдөө хандах, дуудлага өгөх талаар зөвлөгөө өглөө.   

Ариутгагч 2020 оны 03 сарын 02-ны өдөр засаг даргын тамгын газрын 650м2, эрүүл мэндийн төвийн 600м2, 2 банкны 95м2 талбайд ариутгал хийлээ.        

Сэргэлэн сумын эрүүл мэндийн төв, сэргэлэнгийн залуус фэйсбүүк хуудсанд нэмүт, эрүүл мэндийн яамнаас тавигдсан зөвлөмж, цаг үеийн байдлын мэдээ мэдээллийг тогтмол байршуулж байна.

Дотоод сургалтаар 10 ажилтанд тахлын хувцас өмсөх тайлах дарааллаар сургалт явуулан дадлага хийлээ.

Эмт-ийн ажилчдад өдөр бүр халуун чацаргана, аньс, аарц буцалган ажилчдын дархлааг дэмжиж байна. 1 удаа витамин тараасан. 20 ажилтанд 2 хос угааж хэрэглэж болдог даавуун маск өгсөн.