• Баянцогт, Сэргэлэн сумын ЭМТөв түргэн тусламжийн автомашинаар хангагдлаа

    Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт  хүндэрч байгаатай холбогдуулан  өвөлжилтийг  хүндрэл багатай даван  туулахад  дэмжлэг үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн тєвд эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулан  ОБЕГ-аас 15 аймгийн 20 сумын эрүүл мэндийн төвд  туулах чадвар сайтай түргэн туламжийн УАЗ-469 автомашиныг Улсын Онцгой комиссын дарга, Эрүүл мэнд, спортын  сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар гардуулан өглөө

    Үүнд манай аймгийн Баянцогт сумын ЭМТөв 30,0 сая төгрөгийн үнэ бүхий УАЗ-Фургон маркийн автомашин, Сэргэлэн сумын ЭМТөв 30,0 сая төгрөгийн үнэ бүхий УАЗ-469 маркийн автомашиныг хүлээн авлаа.

    Эрүүл мэндийн салбар нь хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж,  байгалийн ямар ч гамшиг, хүндрэлийн үед  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх хариуцлагатай, хүнд ажлыг хариуцаж байдаг.

    Монгол Улсын нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй болж, ихэнх хэсгээр єдєртєє 20-22 градус хүйтэн, шєнєдєє ихэнх нутагт 30-39 градус, зарим єндєрлєг уулс болон голуудын хєндийгєєр 40-49 градус, хангайн нурууны зарим уулархаг нутгаар 50-52 градус болж хүйтэрч, євєлжилтийн байдал хүнд  байгааг энэ үеэр Эрүүл мэнд, спортын  сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  хэллээ.