Багш нарын баярыг угтан  “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулж явууллаа

2018.10.03 нд жил бүр багш нарын баярыг угтан зохион байгуулдаг “ сурагчийн нэг өдөр” арга хэмжээг сургуулийн 1-9 р ангийн нийт сурагчдын дунд  амжилттай сайн зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр сурагчид багш болж багш нар сурагчид болж хичээл зааж өөрсдийн дааж авсан хичээлээ сурагч нэг бүр маш хариуцлагтай зааж багш нар болон эцэг эхчүүдээс сайн үнэлгээ авлаа, мөн багш болсон сурагчид өөрсдийн сэтгэгдэл дүгнэлтээ хичээлийн  сүүлд ярилцаж цаашид анхаарч ажиллах, ололттой талуудаа ярилцсан.