• Хүүхдийг мэдлэг боловсролтой, амьдрах ухаантай, хөдөлмөрч, эх оронч, үндэсний бахархалтай, эрүүл чийрэг, зөв зан суртахуун, хүмүүжил төлөвшилтэй хүн болгох

     Энэ хичээлийн жилд 9-н төрлийн сонгон, дугуйлан,  секц, клуб хичээллэж байна. Нийт давхардсан тоогоор 121 хүүхэд хамрагдаж байна.

    Багш нарт зөв бичих, журамласан үгийн сургалтыг 2 удаа зохион байгуулж, шалгалт авсан. Хүүхдэд номыг бүтээлчээр уншуулах арга зүй эзэмшүүлэх сургалтад нийт 12 багш хамрагдсан. Утга зохиолын  дугуйланд 11 сурагч хамрагдаж байна. Номын сангаас сурагчдыг номтой нөхөрлүүлэх, бүтээлчээр уншуулах зорилгоор номын тэмдэглэл хийлгэх, том, жижиг ном бүтээх уралдааныг зохион байгуулсан. Өөрсдийн нөөц боломжид тулгуурлан ховор номын үзэсгэлэн, “Ном бид гэрээр айлчилъя” үйл ажиллагааг зохион байгуулсан.  Математикч сургууль хамт олон уралдааныг сургууль дээрээ зохион байгуулж сурагчдын дунд сэтгэн бодох чадварын уралдааныг 2 удаа зохион явуулсан.  Сургуулийн 8,9-р ангийн сурагчид, эцэг эхчүүдэд хичээл сонголт, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар яриа хийж, зөвлөгөө өгсөн.

    СНА, дотуур байрны багш 14 хоногт 1 удаа дотуур байрны сурагчдад яриа хийдэг. Багш ажилчдадаа ёс зүйн сургалтыг 1 удаа зохион байгуулаад байна. Технологи, Нийгмийн ухаан, Иргэний боловсрол, СДҮА-ны цагуудаар  дамжуулан хөдөлмөрч хүмүүжил төлөвшлийг олгож байна.

     Сумын ЭМТ-тэй хамтран улиралд 1 удаа багш, ажилчид, сурагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж хэвшсэн.