Сэргэлэн сумын 4-ар багийн нутаг Олон овоотойд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 5-р хороо 113-р байрны 14 тоотод оршин суугч Дугардорж  овогтой Галбаатарын гахайнд Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн 2019 оны 01 сарын 11-ны өдрийн бүртгэлийн дугаар 19-315 шинжилгээгээр Африкийн гахайн мялзан өвчин болох нь батлагдлаа. Сумын онцгой комисс хуралдаж сумын засаг даргын 2019 оны 01 сарын 11-ны өдрийн А/17 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.