Ан амьтны талаар:
БО,АЖЯамны зөвшөөрөл, гэрээг үндэслэн 2018 онд 39 толгой идлэг шонхор шувуу бариулах гэрээ байгуулж идлэг шонхор шувууны экологи эдийн засгийн үнэлгээний 40% буюу 6.400.000 төгрөг, нийт 249.600.000 төгрөг, өгөөш 100 толгой тагтааны төлбөрт 4.916.000 төгрөгийг тус тус орон нутгийн /агнуурын нөөцийн/ дансанд төвлөрүүлж, хяналт шалгалтын ажлыг нийт 4 удаа зохион байгуулж 2 отгийн илэрсэн зөрчилд  Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 300.000 төгрөг, 1 отгийн илэрсэн зөрчилд Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2 дахь заалтын дагуу 30.000 төгрөг нийт 630.000 төрөгийн захиргааны арга хэмжээ ногдуулж орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлж зөрчлийг бүрэн арилгалаа.