Сэргэлэн сумын дунд сургуулийн 6-р ангийн сурагчдын дунд “Алтан үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүллээ. Сурагчдын дунд зохион байгуулсан тэмцээнд шилдэг бүтээлийн үзэсгэлэнд 6а ангийн сурагч Э.Сувд-Эрдэнэ, хурдан уншигч сурагчаар 8а ангийн С.Боргожин, хичээнгүй бичигтэн сурагчаар 9а ангийн сурагч Н.Хандсүрэн нар тус тус тэргүүн байр эзэлсэн. Мөн Алтан хонх танин мэдэхүйн уралдаант тэмцээнд 7а ангийн сурагч Б.Гандиймаа тэргүүн байр, 8а ангийн сурагч С.Боргожин, Г.Оюунбаяр нар “Үндэсний бичиг бидний бахархал” сэдэвт илтгэл тавьж амжилттай оролцлоо.