•                                                                                                                                                       АВЛИГААС АНГИД ИРЭЭДҮЙ СЭДЭВТ “ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ”

    ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ТУХАЙ ТОВЧ ТАЙЛАН

     

    2016.04.15                                                                                                                      Эрдэнэ-Уул          

     

    Аймгийн ГХУСАЗЗ-өөс жил бүр сумдын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
    Авлигаас ангид ирээдүй сэдэвт “Хуулиа дээдэлье” уралдаант тэмцээнийг 4 бүс болгон Баянжаргалан, Өндөрширээт, Алтанбулаг, Сүмбэр сумдад зохион байгуулсан.

    2016 оны 04 сарын 14-ны өдөр Алтан булаг суманд Зуунмод, Сэргэлэн, Баянхангай, Аргалант, Баянцогт , Баянцагаан гэсэн нийт 7 сумын ЕБС-ийн сурагчид оролцлоо.
    Тэмцээний нээлтийг Аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга М.Мэндсүрэн нээж бүрэлдэхүүнээ танилцуулав.

    Сэргэлэн сумын 8 дугаар ангийн сурагч Хашбат, Ариунбаатар, Балжинням, 7-р ангийн сурагч Номин, Тэнгис гэсэн 5 сурагчдын бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.
    Тэмцээнийг ИТХ-ийн нарийн бичгийн дарга С.Оюунсүрэн, ТЗХЭЗМ Ц.Дэлгэрсайхан, Сургуулийн нийгмийн ажилтан Р.Бямбасүрэн нар хариуцаж “ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ”тэмцээнд амжилттай оролцлоо.

     

                            ТАЙЛАН БИЧСЭН:                            Ц.ДЭЛГЭРСАЙХАН